М. Учрал


Иргэд шүүгчдийн ёс зүйгүй асуудлыг эсэргүүцэж төв талбай дээр жагсаж байна

hi

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгчид болон зарим албан тушаалтнууд хөл хорио тогтоосон энэ үеэр цугларч, “биеэ үнэлэлт” зэрэг хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй талаарх бичлэг цахим орчимд тархаж олон нийтийг бухимдуулсан билээ. Тэгвэл энэхүү үйлдэл нь төрийн албан хаагчийн ёс зүйн ноцтой зөрчил, мөн иргэд олон нийтийн  шүүгчдэд итгэх итгэлийг бууруулсан үйлдэл боллоо хэмээн зарим  иргэд эсэргүүцэж, өнөөдөр төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлжээ.

Харин уг хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү: “Энэхүү бичлэгтэй холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан. Одоогоор МУ-ын эрүүгийн хуулийн 12.6.1-д заасан биеэ үнэлэлтийг зохион байгуулсан гэдгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт хүргүүлээд байгаа. Холбогдсон хүмүүсээс байцаалт, мэдүүлэг авсан. Тухайн бичлэг дээр гарсан эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь эхний байдлаар тогтоогдсон. Гэхдээ үүнийг цаашид шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай. Харин уг хэргийн талаар прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд мэдээлэл өгөх боломжгүй” гэх мэдээллийг өгсөн юм.   

Ж.Батдорж

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0