М. Учрал


Б.Ууганбаяр: Вакцины хоёр дахь тунгийн хугацаа хойшилсноор дархлаа тогтцод сөрөг нөлөөгүй

hi

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэв./2021.04.10/

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: "Өнөөдрөөс эхлэн дархлаажуулалтын ажлыг 15 хоногийн хугацаатайгаар хойшлуулсан. Энэ нь өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоог бууруулах зорилготой юм.

Өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо ихсэхийн хэрээр нас баралт нэмэгдэх хандлагатай байсан тул хатуу хөл хориог тогтоосон. Нөхцөл байдал, хөл хорионы үеийн дэглэмтэй холбоотойгоор дархлаажуулалтын ажиллагааг түр зогсоох нь зүйтэй гэж үзсэн тул Засгийн газраас ийм шийдвэр гаргасан.

Учир нь дархлаажуулах ажлыг хэд, хэдэн цэг дээр зохион байгуулдаг бөгөөд тэнд вакцин хийлгэсэн хүмүүс нэг дор 15-30 минут ажиглалтад байх ёстой гэж вакцины зааварт тусгагдсан байдаг.

Энэ нь эргээд хүмүүсийн бөөгнөрөл үүсгэх эрсдэлтэй буюу халдвартай нэг иргэн л тухайн цэгт очиход тэнд байгаа хүмүүст халдвар тархааж болзошгүй тул ийм шийдвэр гарсан юм. Мөн вакцины хоёр дахь тунгаа хийлгэх хугацааг 15 хоногоор хойшлуулах нь ямар нэг эрсдэлгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Тодруулбал, Синофарм болон АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд ямар нэг эрсдэлгүй. Тун хоорондын зай хэдий хол байна тэр хэрээр дархлал тогтоц сайн байна гэх судалгаанууд гарч байгааг тэд хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, вакцины хоёр дахь тунгийн хугацаа хойшилсноор дархлаа тогтцод сөрөг нөлөөгүй" гэв.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0