М. Учрал


Сүүлийн 24 цагийн хугацаанд 885 коронавирусийн тохиолдол шинээр илэрлээ

hi

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 885 коронавирусийн тохиолдол шинээр илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 16,603 боллоо. Мөн хугацаанд 371 хүн эдгэрсэн бол хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 9,887 хүн эдгэрээд байгаа бол коронавирусийн халдвар авсан 32 хүн нас бараад байгаа юм.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: "Өнөөдрийн байдлаар 0-17 насны 3,318 хүүхэд коронавируст халдвараар өвчилжээ. Энэ нь нийт өвчлөлийн 20 орчим хувийг эзэлж байгаа.

Халдвар авсан хүүхдүүдийн 2,869 нь буюу 86 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 22 хүүхэд нь гадаадаас халдвартай ирсэн. 427 хүүхэд аймаг орон нутагт халдвар авсан байгаа юм.

Хүүхдүүдийн гэр бүлд халдвартай хүн байгаа бол бид PCR шинжилгээг авч байгаа. Гэхдээ нэг хүртэлх насны хүүхдээс сорьц авах нь тийм ч хялбар биш байдаг тул ихэнх үед энэ насны хүүхдээс сорьц авахгүй байхыг хичээж буй.

Зарим тохиолдолд уян бамбараар амны хөндий буюу залгиураас нь сорьц авдаг. Мөн нэгээс дээш настай хүүхдүүдэд залгиурын сорьцыг авч буй" гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0