М. Учрал


Ц.Чинбаярт хүний гавьяат эмч цол олголоо

hi

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардууллаа. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Цэрэндоржийн Чинбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүний гавьяат эмч цол олголоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга: "Цар тахлын хүнд цаг үед та бүхэн бие сэтгэл, ур чадвар, эрдэм оюунаа нийгмийн эрүүл энх, сайн сайхныг тогтоон барих, халдварыг дарах, хумих нэн хүчир ажлыг амжуулж, бэрхийг даван туулж байгааг Монголын ард түмэн харж мэдэрч, дэмжиж байгаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хэрээс хэтэрсэн хүнд ажлыг даван туулсныг тань үнэлж, эх орон, ард түмэндээ тууштай зүтгэснийг тань өргөмжлөн хүндэтгэх үүргээ миний бие гүйцэтгэж, зарим эмч, сувилагч нарт Төрийн дээд одон, медаль, цол шагнах тухай зарлигийг буулгалаа. 

Цах тахлын хүнд нөхцөл мятрашгүй их зориг гарган манлайлан зүтгэгсдийн төлөөлөл болгож, ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн их эмч Ц.Чинбаяр, Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа, ЗӨСҮТ-ийн дарга Н.Цогбадрах нарт Монгол Улсын Хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээж байна. Монголчууд, Монголын нийт иргэдийн нэрийн өмнөөс та бүхэнд онцгойлон талархал дэвшүүлье" гэлээ.

 

 

Хаха 0 4 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0