М. Учрал


Вакцин хийлгэснээс хойш гурав хоног ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлагагүй

hi

УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. /2021.05.15/ Мэдээллийн үеэр иргэдээс ирсэн асуултад хариулт хэллээ. Иргэдийн зүгээс вакцинтай холбоотой асуултуудад шуурхай штабаас дараах мэдээллийг өглөө.

-Хийлгэсэн вакцинаа өөрчилж хоёр дахь тунгаа өөр вакцинаар хийлгэж болох уу? 

-Эхний тунгаа ямар вакцинаар хийлгэн хоёр дахь тунг мөн адил хийнэ. Вакцин сольж хийлгэх боломжгүй. Хоёр өөр вакцин хольж хийхгүй.

-Вакциндаа хамрагдсаны дараагаар эмчилгээ хийлгэж болох уу? 

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2,4 сая иргэн вакцинжуулалтад хамрагдсан. Вакцин хийлгэснээс хойш 3 хоногтоо ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлагагүй. /Вакцин хийлгээд шинээр эмчилгээ хийлгэх гэж байгаа бол/ Яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай хүмүүс эмчийн заавраар эмчийн хяналтад эмчилгээ хийлгэнэ. Урьд нь архаг хууч өвчтэй, эмчийн хяналтад эмчилгээ хийлгэдэг бол урьд нь үргэлжлүүлж байснаараа хэвийн үргэлжлүүлнэ. 

-Орон нутаг руу зорчих тохиолдол хүүхэд ПСР өгөх шаардлагатай юу? 

-Хүүхэд орон нутагт зорчих тохиолдолд харгалзан авч яваа хүн нь вакцины хоёр тунгаа хийлгэсэн тохиолдолд 12-оос доош насны хүүхдүүдээс ПСР шаардахгүй. Эрүүл мэндийн улмаас вакцин хийлгээгүй иргэд тухайн эрүүл мэндийн байгууллагаасаа албан ёсны эмнэлгийн магадлагаа авч хөдөө орон нутагт зорчино. Тухайн иргэд заавал ПСР өгнө.

Олон улсад Covid-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт үр дүнтэй үргэлжилж байна. Түүнийг дагаад эрүүл мэндийн байгууллагууд болон вакцин үйлдвэрлэгч нар вакцин тариулсны дараа нэг, хоёр өдөрт илэрч болзошгүй халуурах, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг нөлөөнүүдийг анхааруулаад байгаа юм. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0