М. Учрал


Сонгуулийн хар машины талаар ноцтой баримтуудыг дэлгэсэн Г.Ган-Очирыг баривчилжээ

hi

Лхагва гаригт /2021.06.02/ Г.Ган-Очир сонгуулийн хар машины талаар ноцтой баримтуудыг олон нийтэд дэлгэсэн билээ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн шинжтэй зүйлийг цагдаагийн байгууллага шалгадаг. Иргэн Г.Ган-Очир нь цахим орчинд сонгуулийн санал авах машинтай холбоотой мэдээллийг тараахдаа гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг ярьсан. Ярьсан асуудлуудтай нь холбоотойгоор цагдаагийн байгууллага албан ёсоор шалгая холбогдох шалгалт хийе гэхээр өөрөө зугтаад алга болчихсон" гэж байв. 

Улмаар ЦЕГ-аас иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжлаад байсан ч АН-ын зүгээс мөн тухайн иргэнийг хамгаалалдаа авч, болзошгүй эрсдлээс сэргийлэх хүсэлтэй байсан юм.

Тэгвэл иргэн Г.Ган-Очир иргэдийн өгсөн мэдээллийн тусламжтайгаар цагдаагийн ажилчдад баригдан, баривчлагдсан байгаа аж.

 

Хаха 8 2 Таалагдсан 4 Гунигтай 13 Нүдний булай 6 Пөөх