М. Учрал


Баянзүрх дүүргийн 21-р хороо "Ганцын задгай"-д амьдардаг иргэд газар эзэмших гэрчилгээгээ авлаа

hi

    Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт 21 дүгээр хорооны иргэд оролцсон бөгөөд олон жил хүлээсэн газар эзэмших гэрчилгээгээ иргэд энэ үеэр гардан авсан юм. Тодруулбал тус хорооны “Ганцын задгайд” амьдардаг айлууд оршин суугаа газрынхаа гэрчилгээг авч чадалгүй олон жил болсон. Дүүргийн удирдлагууд болон УИХ-ын гишүүдэд санал хүсэлтээ ч хүргүүлж байсан. Тэгвэл тэдний хүсэлт биеллээ олж өнөөдөр ийнхүү газрын гэрчилгээгээ гардан авсан юм. 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан энэхүү арга хэмжээнд уригдан оролцож, цаашид тухайн хэсэгт дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажил хийгдэнэ, иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллаж, Нийслэлд 6 дэд төвийг байгуулж, Засгийн газартай хамтарч ажиллахаа хэллээ. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт шинээр Дарь-Эх дэд төвийн байгуулна гэсэн юм.

Иргэд дэмжсэн зөв зүйтэй ажил зохион байгуулж байгаад иргэд талархсанаа илэрхийллээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0