М. Учрал


Цагдаагийн алба хаагч иргэнтэй зүй бус харьцсан гэх асуудлыг шалгаж байна

hi

   Олон нийтийн сүлжээний “Бор-Өндөр - Хот хоорондын такси” Фэйсбүүк цахим грүппт цагдаагийн алба хаагч иргэнтэй зүй бусаар харьцсан гэх мэдээлэл нийтлэгдсэн байсан.

Уг мэдээллийг шалгаж тодруулахад Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч "С" нь Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, дэд ахлагч "Б"-ийн хамт 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 28 минутад тус сумын 4 дүгээр багт байрлах хорио цээрийн дэглэм сахиулах шалган нэвтрүүлэх цэгт /пост/ үүрэг гүйцэтгэж байх хугацаанд эрэгтэй, 52 настай "Д" гэгч нь улсын дугааргүй Да-Юун маркийн мотоцикл жолоодож тухайн пост дээр ирэхэд үед нь зогсоож шалгасан байна.

Уг иргэн тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүй байсан тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1 дэх хэсгийг тайлбарлан өгч, цагдаагийн хэлтэс рүү авч явах, мөн тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөх талаар хууль ёсны шаардлага тавихад иргэн "Д" эсэргүүцсэн тул цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1 дэх хэсэгт заасны дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсэн байна.

Олон нийтийн сүлжээнд пост оруулсан иргэн “Э” гэгч нь цагдаагийн алба хаагч “С”-ын биед халдаж, тавьсан шаардлагыг нь эсэргүүцсэн үйлдлийг /Камерын бичлэгтэй/ тус аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Хаха 2 4 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1