М. Учрал


Сэрэмжлүүлэг: Хүчин шонхор захаас хүний эрүүл мэндэд хортой хоёр төрлийн НЯН илэрчээ

hi

Хүчит шонхор захад Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар бод, богийн шулах бэтгэлийн заал, дайврын заал, бэлтгэлийн өрөө, мах машиндах цэг, гаднаас мах худалдах тээврийн хэрэгслүүд, мах зөөх тэргэнцэр зэрэгт түүврийн аргаар арчдасын шинжилгээ авчээ. 

Шинжилгээнд нийтдээ 80 арчдас авсанаас 62-т нь хүний эрүүл мэндэд хортой хоёр төрлийн НЯН илэрчээ. 

Enterbacter spp, Esherichia coli гэх нянгууд нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгууд бөгөөд энгийн үгээр хэлэхэд хүний өтгөн ялгадаст байдаг нянгууд юм байна. Ийм нян бүхий хоол хүнсээр дамжин хоолны хордлого үүсгэдэг хор уршигтай юм байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хугацаатай зөрчлийг арилгах зөвлөмжийг хүргүүлсэн аж. 

Хаха 1 1 Таалагдсан 2 Гунигтай 5 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0