М. Учрал


Д.Эрдэнэсувд: Нэг гэр бүлийн таван хүн өвдлөө гэхэд 500 мянган төгрөгөөр PCR шинжилгээ өгөх эдийн засгийн боломж байгаа юу

hi

Өнөөдөр Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. /2021.06.28/

 

Ардчилсан намын гадаад харилцаа, сургалтын хөгжлийн газрын дарга Д.Эрдэнэсувд: "АН-ын эрүүл мэндийн бодлогын зөвлөл өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд Эрүүл мэндийн сайдад хандан шаардлага хүргүүлж байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг гурваас тав дахин нэмэх, өвчилсөн эрүүл мэндийн салбарын ажилчдад нөхөн олговор олгохыг шаардаж байгаа. 

Тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн салбарт ачаалал нэмэгдэж, ажилчдын хомсдол үүсэж байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин 670 мянга. 2019 оноос хойш эмнэлгийн ажилчдын илүү цагийн хөлсийг олгож байгаа болов ч өнөөдрийн байдлаар тухайн ажилчдын хувьд үндсэн болон илүү цаг нь ороод 1,079,000 мянга төгрөг.

Эмнэлгийн ажилчид үүсээд байгаа нөхцөл, цалингаасаа болоод ажлаасаа гарах өргөдлийг олноороо өгч байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдын авч буй цалин ердийн тасалгаанд ажлаа хийж байгаа шүүгчдийн цалинтай харьцуулахад гурав дахин бага. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багынхантай харьцуулахад эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин 16 дахин бага байна. 

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин бусад орныхтой харьцуулбал 8-10 дахин бага

Бусад орны эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын цалинтай харьцуулбал 8-10 дахин бага байгаа. Маш хүнд нөхцөлд манай эрүүл мэндийн салбарынхан ажиллаж байна. 

Мөн эрүүл мэндийн салбарт байгаа хэвтэн эмчлүүлэх орны тоог нэмэгдүүлэхийг шаардаж байна. Зургаадугаар сарын 27-ний өдрийн Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллээр нийслэлийн хэмжээнд 6,316 хүн хэвтэн эмчлүүлсэн. Гэтэл нийслэлийн хэмжээнд 6,156 ор байна.

Өөрөөр хэлбэл 159 өвчтөн сандал дээрээ оргүйгээр эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэд сууж хонож байна. Улсын хэмжээнд 410 орны нөөц байгаа. Харин халдварын тохиолдол өдөрт 2000 давж байна. Тархалтын тоог орны нөөцтэй харьцуулахад тав дахин бага байгаа. Хүндэвтэр, хүнд, маш хүнд өвчтөний тоо сүүлийн сарын хугацаанд 2.5-3 дахин нэмэгдсэн. 

Орны тоог нэмэгдүүлж, ажилчдын тоог өсгөхгүй бол цар тахлаар гэртээ нас барах тохиолдол өндөр болно. 

Нийслэлийн хэмжээнд долоон цэгээр PCR шинжилгээ авч байгаа. Гэтэл иргэд энэ шинжилгээг өгч чадахгүй байгаа. Гэр бүлээрээ хавьтагч болсон тохиолдолд нэг хүн нь 100 мянган төгрөгөөр шинжилгээ өгөх шаардлагатай. Нэг гэр бүлийн таван хүн өвдлөө гэхэд 500 мянган төгрөгөөр PCR шинжилгээ өгөх эдийн засгийн боломж байгаа юу? 

PCR шинжилгээг олноор авахгүй түргэвчилсэн шинжилгээгээр энэ асуудлыг шийдэж байгаа олон орон байна. Европын орнуудад түргэвчилсэн шинжилгээг гэрт нь аргачлалыг нь зааж өгөөд авч байгаа. Ийм их халдварын дэгдэлтийн үед PCR болон түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй болгохыг шаардаж байна. Энэ чигээрээ байвал эмнэлэг нь эмчгүй, иргэд гэртээ хүндрэх эрсдэлтэй" гэлээ. 

 

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2