М. Учрал


Батлан хамгаалах салбарынхан хувийн автомашинаас татгалзлаа

hi

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уриалгыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлээс хэрэгжүүлж буй автозамын ачааллыг бууруулах бодлогын хүрээнд Батлан хамгаалах яам, түүний харьяа төсөвт болон төрийн өмчит байгууллагууд, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын алба хаагчид хувийн автомашиныг ажлын цагаар хэрэглэхгүй байх тухай Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/230 дугаар тушаал гарчээ.

Энэ тушаал гарснаар 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Батлан хамгаалах салбарын алба хаагчдын 2161 автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй бөгөөд тусгай үйлчилгээний автобусаар алба хаагчдын тээвэрлэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үүрэг, чиглэлийг харьяа байгууллагуудын удирдлагуудад өгсөн байна. Мөн албан хэрэгцээнд ашиглагдаж буй албан ажлын болон дуудлагын автомашины тоог 60 хувиар бууруулсан аж. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулах нь Батлан хамгаалах салбарын алба хаагчдын үүрэг гэж үзэн ийнхүү шийдвэрлэжээ.

Энэхүү санаачлагыг бусад төрийн албан хаагчид дэмжиж, хувийн автомашинаас татгалзахыг тус салбарынхан уриалжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0