М. Учрал


Шатахуун импортлогч компаниуд Засгийн газрыг шахалтад оруулав уу?

hi

Өчигдрөөс зарим ШТС-ууд иргэдэд Аи92 нийлүүлэхээ зогсоосон билээ. Шатахууны хомсдол үүснэ гэх сургаар иргэд ШТС-уудад урт дараалал үүсгэсэн. Тэгвэл АМГТГ-аас шатахууны хомсдол үүсэхгүй, нөөцтэй байгаа гэж мэдэгдсэн ч бодит байдал дээрээ манай улсад шатахууны хомсдол үүсэх нөхцөл нь бүрдээд байна. 

Тэгвэл энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: "Манайхан ковидын сургаар дэлгүүр бөөгнөрдөгтэй адил шатахууны хомсдол үүснэ гэдэг сургаар бүх шатахуун түгээхүүдээр тойроод явж байна. Энэ хяналт шалгалт явагдаж байна. Энэ дээр АМГТГ-аас яаралтай мэдээлэл хийх ёстой. Надад ирсэн мэдээллээр ОХУ-аас шатахуун наашаа орж ирэх гээд хил дээр ирсэн. Гэхдээ тэрийг шатахуун импорлогч компаниуд Засгийн газартай хэлэлцээр хийж оруулж ирэх эсэхээ шийднэ гэдэг мэдээлэл ирсэн. Үүнд шалгалтын ажиллагаа явуулж байна. Гэхдээ ОХУ талд байгаа учраас холбоо барих гэх мэтчилэн цаг авсан ажлууд байна. Хэрвээ Засгийн газар үнэ нэмэхийн зөвшөөрөх юм бол тухайн шатахууныг оруулж ирнэ, үнэ нэмэхгүй гэвэл ОХУ-ын газар нутаг дээр зарж борлуулна гэдэг ийм асуудал манай дээр тодорхой хүмүүсээс ирээд байж байна" гэлээ.

Тодруулбал, ОХУ-аас Монгол улс руу шатахуун орж ирэхэд бэлэн хил дээр байгаа юм. Хэрвээ Засгийн газар шатахуун импортлогч компаниудтай  зөвшөлцөлд хүрч чадвал импортлогч компаниуд шатахууныг оруулах аж. 

Хаха 1 0 Таалагдсан 2 Гунигтай 5 Нүдний булай 6 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3