М. Учрал


ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнийг АТГ-аас “DIGITAL NATION-21” арга хэмжээтэй холбоотойгоор шалгаж эхэлжээ

hi

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO-2021” энэ жилээс эхлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж “Digital Nation -2021” нэр дор энэ сарын 17-19-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдсан ч уг арга хэмжээтэй холбогдуулан газрын дарга Б.Болор-Эрдэнэ, тус газрын мэргэжилтэн Д.Жавхлан нарыг  албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн өнгөрөгч долоо хоногоос АТГ-аас шалгаж, байцаалт авчээ. Уг асуудалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийнхөн сандарч эхэлжээ. ХХМТГ-аас дотороос нь АТГ-д мэдээлэл хүргэсэн аж.

Б.Болор-Эрдэнэ нь “Mongolia in a Digital Age” төслийг хэрэгжүүлж байсан бөгөөд агентлагын дарга болсоноор өргөжүүлж мөрөөдлөө биелүүлсэн түүний АТГ-т шалгагдах болсон үйлдэлийг танилцуулъя.

Мэдээллийн технологийг дэмжих соёмбо холбоо” НҮТББ буюу мөнгө угаалт

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гар хөл гэгддэг хэсэг залуучуудын байгуулсан “Мэдээлэл технологийн хөгжлийг дэмжих Соёмбо холбоо” гээч Төрийн бус байгууллага “Digital Nation -2021” арга хэмжээнээс багагүй мөнгө “цохижээ”.

 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ тус газрын мэргэжилтэн Жавхлангийн хамтаар өрөөндөө IT салбарын компаниудын удирдлагуудыг цуглуулж 9.9 сая төгрөг бэлнээр тоолж өгөөд гэрээлж “Мэдээллийн технологийг дэмжих соёмбо холбоондоо татжээ.

Мөн тус холбоогоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойн тэмдгээ 50000 хувь хэвлүүлж, ширхэгийг нь 20000 төгрөгөөр борлуулсан гэдэг.

Ердөө жилийн өмнө байгуулагдсан эл Төрийн бус байгууллага нь Засгийн газрын хэрэг эрхлэх газраас захиран зарцуулдаг “Ухаалаг Засаглал” төслөөс ямар нэг цензургүйгээр ажил авдаг, авсан ажлын төлбөрөө гэрээний эхэнд 100 хувь шийдүүлээд авчихдаг сүрхий газар аж.

ХХМТГ төрийн нэрийг барьж оролцогч байгууллагуудаас татаас авсан уу?

2021.09.17-21-ны өдрүүдэд зохиогдсон DIJITAL NATION-21” арга хэмжээг ивээн тэтгэсэн үүрэн телефоны дөрвөн оператор компани болон банкуудаас нэгнээс нь 500 сая төгрөг авсан. Мөн зохион байгуулах байршил бүхий лангуунуудын төлбөрөөс гадна оролцогч байгууллагуудаас 50-150 сая төгрөг татсан тухай мэдээлэл байна.  

Үндэсний соёл амралтын хүрээлэнд 2021.09.17-21-ны өдрүүдэд байрлах бүүтийн төлбөр / booth/

 

booth хэмжээ

Төлбөр

Гарааны бизнес эрхлэгчид

1.5x1.5

1.5 сая төгрөг

Бусад оролцогч

50м2 хүртэл

             100 сая төгрөг

Бусад оролцогч

100м2 хүртэл

             150 сая төгрөг

Ивээн тэтгэгч гэсэн оролцоотойгоор нэмэлтээр сурталчилгаа бартераар санал болгожээ

Арга хэмжээг явуулахад Үндэсний соёл амралтын хүрээлэнд тог цахилгааны (НӨАТ орсонтөлбөр болгож 15-50 сая төлөхөөр болж энэ мөнгийг нь “Голомт” банк дангаараа “даасан” гэдэг. ХХМТГ Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй огт гэрээлээгүй. Оронд нь “Мэдээллийн технологийг дэмжих соёмбо холбоо” гэрээлсэн. Оролцогч байгууллагуудтай ч тус холбоогоор гэрээлж дундаас нь ашиг олсон байж болзошгүй тул ийнхүү АТГ шалгаж эхэлсэн байна. Тэгвэл үлдсэн мөнгө нь юунд зарцуулагдаж хаашаа орсныг мэдэх хүн олдохгүй байна.

DIJITAL NATION-21” арга хэмжээнд оролцсон КОМПАНИУД ХЭЧНЭЭН ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН ХИЙГЭЭД ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН ГАРААГҮЙ БАЙНА

Уг арга хэмжээнд нийт 120 гаруй компани оролцсон.  Тэдгээрээс 3.5 тэрбум төгрөг босгосон гэх албан бус дүн яригдаж байгаа ч, түүний хэдийг нь уран сайхан, үзүүлэх харуулах зүйлсэд зарцуулж, үлдсэн хэдийг нь хэрхэн зарцуулсан тайланг удахгүй мэдээлнэ гэж ХХМТГ-аас хариулдаг. 500 сая төгрөгөөр дроны үзүүлбэр хийсэн гэх шүүмжлэл дагуулж байсан нь энэ их мөнгөний хажууд жижиг төсөв бололтой.

Төрийн албаны зөвлөл сандрав

Найман жил удирдах албан тушаалд ажиллаж байж агентлагийн даргаар томилогддог Төрийн албаны тухай хууль Б.Болор-Эрдэнэд үйлчлэлгүй “Том арын хаалгатай” болохыг харуулсан. Түүнийг Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ойрын хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг.

Ах дүү хоёр “Эрдэнэ” нийлж байгаад Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын 100 жилийн ойн тэмдэгээ ширхэгийг нь 20.000 төгрөгөөр борлуулсан нь илэрч сошиалд шуугиад амжсан. Гадаад, дотоодын гурван ч их, дээд  сургууль дүүргэсэн түүнийг анх энэ суудалд суухад нь итгэж, дэмжиж байсан хүн олон. Гэвч “IT технологийн мэдлэг хомс, ширээ сандалны хэрүүлээс хэтэрдэггүй нь улс орны бүхий л мэдээлэл алдагдахад ойрхон байна”  хэмээн салбарынхан нь түүнийг голоход хүргэв.

Дроны шоуг зохиоход мэргэжилтэн гэх зургаан хятад иргэн ирсэн

Цар тахалын үед баримтлах ёстой дүрэм журмыг  уландаа гишгэж зохиосон “Дижитал нашион 2021 арга хэмжээний ард юу болж өнгөрсөн бэ?

500 сая төгрөгийн зардал гаргаж хийсэн дрон болон гэрлийн шоуг  хийхийн тулд Хятадаас зургаан мэргэжилтнийг авч ирж, Улаанбаатар хотод байрлуулж байжээ.

BRB компани зохион явуулсан ба зардлын 60 хувийг Ард санхүүгийн нэгдэл гаргаж, үлдсэнийг нь бусад компаниудын цуглуулсан хөрөнгөөс гаргасан” гэж танилцуулсан. Улсаас нэг ч төгрөг аваагүй. Ивээн тэтгэгч нарын төлбөрөөр хийсэн ажил. 500 сая төгрөг бол таамаг.  Гэрээнд зааснаар гэрээний үнийн дүн нууц. Гэхдээ энэ бол хямдхан шоу биш. Дэлхий дахинд ч маш үнэтэй зохион байгуулагддаг. Гэвч бид Монголдоо дэлхий дахинд явагддаг үнийн тарифаас 40-50 хувийн хямдралтайгаар энэ  үйлчилгээг үзүүлье гэсэн бодолтой байсан” гэж мэдэгдсэн BRB компанийн захирал Ж.Энхжаргалангийн үг юу байв

Дрон шоуны бодит үнэ ханштай танилц

Зургаан мэргэжилтэнг БНХАУ-аас авч ирж Улаанбаатар хотод байршуулан байж хийлгэсэн дрон шоуны жинхэнэ үнэ нь 50 хүртэлх метр квадрат бол үнэ нь  100сая төгрөг, 100 метр квадрат хүртэл хэмжээтэй бол 150 сая төгрөг гэх ханштай байжээ.

Цар тахалын Албан бичгийн маргаан

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнээ хөтлөөд ийнхүү 50.000 гаруй хүн цуглуулж, тив дэлхийг сөхрүүлсөн тахлыг туучин шоудав. “Дижитал нэйшн биш дельта нэйшн боллоо хэмээн шүүмжлэлд өртөөд байсан арга хэмжээг  анхнаас нь зөвшөөрөөгүй тухай Нийслэлийн онцгой комисс албан бичгээр баталчихсан. 

Харин ХХМТГ: Улсын онцгой комиссоос наймдугаар сарын 27-ны тушаалаар зохион байгуулахыг дэмжсэн албан бичиг явуулсан.  “Халдвар хамгааллын дэглэмээ бариад зохион байгуулж болно гэсэн” гэж мэдээлсэн. Мөн УОК-ын бичиг манайд ирсэн. Харин НОК-оос “Зөвшөөрөөгүй” гэсэн бичиг манайд ирээгүй. Бид экспо зохион байгуулах хүсэлт гаргасан ч эргээд манайд хариу өгөөгүй. Цагдаагийн газар зэрэг бусад байгууллагуудад албан бичгээ хүргүүлсэн хэр нь манайх руу явуулаагүй” гэсэн мэдээллийг өгсөн.

Төр нь өөрийнхөө олгосон иргэний үнэмлэхдээ итгэдэггүй нотариатаар гэрчлүүл гэдэг тэнэглэл нь хэвээр атал “Цахим үндэстэн” боллоо гэх ичгүйргүй мэдэгдэл хийдэг эдгээр дарга нарын үйлдэл хуулиа сахидаг оронд бол 3 жил хүртэлх хугацаагаар төмөр торны цаана суух болзол хангачихаад байна.  Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ төсвийн мөнгөнөөс зардал гаргаагүй гээд ам таглаж болох ч цар тахлын хүнд цаг үеийг арайхийн давж буй бизнес эрхлэгчдээ мөн л холгосон үйлдлийнхээ хариуд АТГ-д ийнхүү шалгагдаж эхэлжээ. Төр төмөр нүүрээ гаргаж хариуцлага тооцож чадах болов уу МАН-ынханд.

Сэтгүүлч Б.Туул

Хаха 7 4 Таалагдсан 2 Гунигтай 13 Нүдний булай 42 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 37