Б.Ариун-Уянга


Сайн дураар цусаа бэлэглэх өдөрт нэгдэхийг уриалж байна

hi

Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 79 дэх удаагийн арга хэмжээ өнөөдөр 11.00 цагаас болж өнгөрлөө. 

“Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриатай энэхүү арга хэмжээг Худалдаа хөгжлийн банк зургаа дахь жилдээ хамтран зохион байгуулахаар болжээ. Цусны донорын эгнээнд нэгдэхийг урьж байна.

Уншигч та нэг удаа цусаа өгснөөр гурван хүний алтан амийг аврах буянтай үйл бүтээж буй хэрэг юм. Арав гаруй жилийн өмнө жилд 20 мянган донор цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэдэг байсан бол өдгөө энэ тоо 30 мянгыг давжээ.

Гэвч хөл хорионы улмаас оюутан, залуус болон албан байгууллагуудын ажилтнууд гэрээсээ ажиллах болон суралцах болсонтой холбоотой цусны хомсдол үүсэх эрсдэл ч тулгардаг аж.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн жилд 35 мянга орчим донороос цус, цусан бүтээгдэхүүн цуглуулдаг. Үүнээс 90 мянга орчим нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 85-90 хувь нь эмчилгээнд ашиглагддаг. Үлдсэн хэсэг нь гэнэтийн эмчилгээний нөөцөд байдаг гэлээ. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх