Б.Ариун-Уянга


Өвөр Монгол дахь Монгол хүүхдүүдийн соёлын геноцид

hi

Эрх баригч Хятадын Коммунист нам (ХКН) Өвөр Монголын ард түмний эсрэг бодлогоо үргэлжлүүлсээр байгаа бөгөөд саяхан Өвөрмонголын хойд хэсэг болон Хятадын бусад бүс нутгийн өвөрмөц соёлтой сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд мандарин хэл заавал сургахыг  шаардсан байна.  Хүүхдэд мандарин хэрэглээгүй хөдөөгийн цэцэрлэгүүд үндэстний цөөнх болон хөдөөгийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг аажмаар мандарин хэлээр яриулахын тулд 2021 оны намраас эхлэн энэ үйл ажиллагааг эхлүүлжээ.  Судлаачдын үзэж буйгаар энэхүү үйл явдал нь угсаатны монголчуудыг "соёлын геноцид" -ийн нэгэн хэсэг  гэжээ.

Судлаач н.Нацаг: Хятадын Коммунист намын хэрэгжүүлж буй хос хэлний бодлогоор бол Өвөрмонголд монгол  цэцэрлэг, монгол сургуулиудыг байхгүй болгож байна. Тэгээд хятад хүүхдүүдийг монгол цэцэрлэгийн хүүхдүүдтэй хамт сургах гэсэн бодлогоо явуулахдаа хятад хэлээр бүх сургалтаа явуулна гэсэн ийм үйл явдал өрнөж байна. Үүнээс гадна  хэрвээ монгол хэл бичиг өв соёлыг заасан сургалтууд байвал багш нарыг нь баривчлан хорьж байгаа ба одоогийн байдлаар 8000-10000 хүн баривчлагдсан гэсэн мэдээлэл байна.

Өвөрмонголын тэмцэгч Б. Балжинням: Хятадын Коммунист Намын хэрэгжүүлж буй Хос хэлний бодлогыг эсэргүүцэж яваад миний эрх зөрчигдлөө. Хятадад эргэж очсон тохиолдолд амь насанд  минь аюул учрах тул хүний эрхийг дээдэлсэн бусад улс орнуудад дүрвэн гарах шаардлагатай байна. Монгол улсаас Нэгдсэн үндэсний байгууллагт хандсан боловч шийдтэй хариу ирсэнгүй. Иймд Америк, Европын Холбооны улс орнуудаас надад туслаач ээ гэж гуйж байна. Өмнө нь Монгол Улсад орогнож байсан тэмцэгч Өвөр Монголчуудыг Монголын Хуулийн Байгууллага барьж Хятадад хүлээлгэж өгч байсан болохоор миний амь нас, эрх чөлөө, Монгол улсад ч мөн адил баталгаатай биш байна.

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх