Д.Жамъяндагва


Монгол улсын аврага П.Бүрэнтөгс залуу гэр бүлүүдэд иж бүрэн гэр бэлэглэлээ

hi

Өнөөдөр Монгол улсын аврага П.Бүрэнтөгс 21 аймагт амьдарч буй залуу гэр бүлүүдэд иж бүрэн гэр өгөх, бичил бизнес эрхлэхэд чиглэсэн хөнгөлттэй зээлийг олгож байгаа талаараа мэдээлэл өглөө.

Энэ үеэр Монгол улсын аврага П.Бүрэнтөгс “Монголчууд бид эвтэй байхдаа дэлхийн талыг эзэлж байсан хүчтэй ард түмэн. Эв нэгдэл үндэсний өв соёлыг нийгэмд түгээн дэлгэрүүлэхийн тулд “Бүрэн Монгол” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд 21 аймгийн 21 залуу гэр бүлд иж бүрэн монгол гэр бусад шаардлагатай зүйлсиийг нь  бэлэглэхээр болсон. Хөдөлмөрч хичээнгүй, амьдралын төвшин доогуур залуусыг сонгож гэрээ өгөхөөр бодож байна. Санаачлагыг маань дэмжсэн төслийн багийхандаа баярлалаа. Манай төслийн баг одоогоор 14 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний хувьд “Бүрэн Монгол гэр” төслөөр зогсохгүй цаашлаад олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ ажлуудыг хийхэд мэдээж санхүүгийн асуудалтай тулгарна. Тийм учраас шат шатны хандивын үйл ажиллагаа эхлүүлнэ гэж бодож байна. Энэ хүртэл манай төслийн баг хөрөнгөө өөрсдийн сэтгэл зүрхээрээ гаргаж ирсэн. Нийгмийн сайн сайханы төлөө ямар нэг  зүйл хийх болгонд олон хүнд   хардлага төрдөг. Цаагуураа улс төрд орох гээд байна уу гэсэн асуулт их ирсэн. Надад Монголын ард түмний өгсөн аврага гэдэг цол хангалттай” хэмээн мэдээллээ.  


Хаха 0 20 Таалагдсан 1 Гунигтай 8 Нүдний булай 6 Пөөх