Б.Ариун-Уянга


Цагдаагийн байгууллагад сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой 62 гомдол мэдээлэл иржээ

hi

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зааснаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлыг цагдаагийн байгууллага харьяалан шийдвэрлэх зохицуулалттай.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн үеийн гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, гэмт хэрэг, зөрчлийн талаарх танилцуулгыг Цагдаагийн ерөнхий газраас Сонгуулийн ерөнхий хороонд 2021 оны 10 дугаар сарын 18-нд ирүүлжээ.

Тус газраас өгсөн мэдээллээр нөхөн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс /2021.09.18/ 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нөхөн сонгуультай холбоотойгоор иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн шинжтэй 1,  зөрчлийн шинжтэй 28, бусад 33, нийт 62 гомдол мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Үүнээс гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай, зөрчлийн шинжтэй 55 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах саналтай тус тус Прокурорын байгууллагад шилжүүлж, 4 гомдол, мэдээлэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар 350,0 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, 1 гомдол, мэдээлэлд шалгалт явуулж байна. Эдгээр гомдол, мэдээллийн 13 нь Улсын Их Хурлын 18 дугаар тойрогт, 49 нь 28 дугаар тойрогт хамаарсан байна.  

Гомдол, мэдээллийг ангилан авч үзвэл: гэмт хэргийн шинжтэй-1 хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл нь сонгуулийн сурталчилгаа явуулсантай холбоотой-17, цахим хуудас ашигласан, бусдын нэр болон хуурамч цахим хуудас ашигласан-6, танхайрах-1, хүний биед халдах-1, эд хөрөнгө устгах, гэмтээх-12, хулгайлах-17, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах-1, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан бусад зөрчил-5, бусад-1 байжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх