Д.Жамъяндагва


Н.Ялагдашгүй: Л.Халтар сайд замын мөнгө идсэн гэж тээвэрчдийг хэлмэгдүүлж байна. Энэ мөнгөө өөрөө аваад замаа зас

hi

Өнөөдөр ЗТХ-ийн яамны гадаа нүүрс тээврийн жолооч нар салбарын сайдын шийдвэрийг эсэргүүцэж   эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүллээ.

Энэ үеэр тээврийн жолооч Н.Ялагдашгүй “ Монголд тээврийн жолооч нар шиг экспортыг чинь босгоод өгье. Тог цахилгааны мөнгө төлөөд өгье гэдэг хүмүүс хаана байгаа юм бэ. Иднэ, ууна гэсэн хүмүүс л байдаг биздээ. Тавантолгойн нүүрсийг тээвэрчид л зөөж нийслэл хотын иргэдийг дулаан байлгаж байгаа шүү дээ. Замын мөнгө аваад идсэн гэж тээвэрчдийг хэлмэгдүүлж байна. Энэ мөнгөө Л.Халтар сайд өөрөө ав л гэж хэлмээр байна. Тэр замаа зас бид тээвэрлэлтээ хиймээр байна. Улс төрчид маань бид хөгжүүлж байна гээд “поп”-роод байж байг ийм л юм  гуйя” хэмээн хэллээ.

 

Хаха 0 4 Таалагдсан 0 Гунигтай 6 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2