М. Учрал


С.Ууганбаяр: Вьетнам Улсын иргэнийг дээрэмдсэн этгээдийг олж тогтоон, шалгаж байна

hi

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 13 минутад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэнийг энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн орчим гэрлүүгээ орох үед нь мөнгө, эд зүйлийг дээрэмдсэн талаар дуудлага мэдээлэл ирсэн.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасаг, мөрдөн байцаах тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хэн болохыг олж тогтоон холбогдох шалгалтыг явуулж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно гэж заасны дагуу прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч дээрх мэдээллийг хүргүүлж байна.

 

С.Ууганбаяр: Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн этгээдийг олж тогтоон, холбогдох шалгалтыг явуулж байна

Posted by ТУГ.мн on Friday, October 22, 2021

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0