М. Учрал


Цахим мөрийтэй тоглоом тоглуулдаг 66 сайтын хандах эрхийг хязгаарлаж, 560 сая төгрөгийг битүүмжилжээ

hi

Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Цагдаагийн ерөнхий газраас Эрүүгийн хуулинд заасан цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсоохоор ажиллаж байгаа билээ. 

Хамтын ажиллагааны үр дүнд өнөөдрийн байдлаар цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудын мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 66 дансанд хязгаарлалт тогтоож, 560 сая төгрөгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан сайтын Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах, арилжааны банкны дансыг битүүмжлэх арга хэмжээгүе шаттай тасралтгүй зохион байгуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг үүгээр мэдэгдэж байна.

Иймд иргэд Та бүхэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа сайт болон энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 51261749 тусгай дугаарт ирүүлнэ үү. Мэдээлэл өгсөн иргэн, байгууллагын нууцлалыг хангаж хамтран ажиллана.

Хаха 3 2 Таалагдсан 2 Гунигтай 2 Нүдний булай 5 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0