М. Учрал


Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын оронд хэн томилогдох вэ?

hi

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил 2020 оноос хойш хавдраар өвчилсөн гэх эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-д хоёр ч удаа явж эмчлүүлсээр 2021 оны зунаас ажлаа өгөх тухай яригдсаар удсан. Цар тахалын хүнд нөхцөлд ОХУ-тай хил залгаа аймгийн хувьд стратегийн гол асуудлууд тус аймагт яригдаж, ковид-19 вирусын тархалт ихсэж, зохион байгуулалтын алдаатай асуудлууд Засгийн газрын хэмжээнд яригдаж байсан. Үр тарианы салбар, импортын асуудлууд түүнийг эмчилгээтэй байх хойгуур хойшилж сунжирсан нь ийнхүү засаг даргын суудлаа өгөх хэмжээнд нам дотроо яригджээ.

Ш.Оргил нь аймгийн засаг даргаас гадна, Сэлэнгэ аймгийн МАН-ын даргын албан тушаалыг давхар хашдаг. Түүний асуудлыг энэ ондоо багтаж шийдвэрлэхээр оронд нь Сэлэнгэ аймгийн Засаг даргаар хэнийг томилох асуудал яригдаж эхэллээ.

Дараах хүмүүс Сэлэнгэ аймгийн засаг даргад өрсөлдөнө.

  • Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, аймгийн НАМЗХ-ны тэргүүн М.Тэмүүлэн,
  • Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж,
  • Сэлэнгэ аймгаас 2016-2020 оны хооронд УИХ-д сонгогдож байсан Н.Оюундарь,
  • Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга асан Ж.Отгонхүү нарын нэр яригдаж байна.

Эдгээрийн асуудлыг 2021 оны 12 дугаар сард аймгийн төсөв хэлэлцэх үеэр яригдаж батлах юм.

Хаха 7 5 Таалагдсан 6 Гунигтай 9 Нүдний булай 20 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 9