Д.Жамъяндагва


Албан үүргээ гүйцэтгэж байгаад мөргүүлсэн цагдаагийн биеийн байдал хүнд байна

hi

Өнөөдөр /2021.11.07/ 16 цагийн үед хорооллын ахуйн үйлчилгээний уулзвар дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн ноцтой осол гарчээ.

Энэ талаар ТЦА-аас тодруулахад "Цагдааг мөргөсөн этгээд урьдчилсан байдлаар архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл гэсэн дүгнэлт гарсан. Осолд орсон алба хаагчийн хувьд нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан тул  ГССҮТ-д эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд байгаа талаар эмнэлгийн байгууллагаас мэдээлсэн. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэлээллийг мөрдөн байцаах ажиллагаа дууссан хойно өгөх боломжтой. Санаатай эсвэл санаандгүй мөргөсөн нь шалгалтын дараа мэдэгдэнэ" хэмээн мэдэгдлээ

 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарчээ

Posted by ТУГ.мн on Sunday, November 7, 2021

Хаха 4 7 Таалагдсан 11 Гунигтай 30 Нүдний булай 62 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 24