Д.Жамъяндагва


Хятадын тамирчны тогтоосон дэлхийн дээд амжилтыг ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн шинэчлэн тогтоолоо

hi

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2021” оюуны спортын аварга шалгаруулах 11 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод аймгуудаас шалгарсан шилдэг 72 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Олон улсын цолтой 10 тамирчин оролцсон байна. 

Хоёр өдөр үргэлжилсэн оюуны өрсөлдөөний үеэр бүх насны ангилалд давтагдсан тоогоор улсын таван дээд амжилт болон дэлхийн нэг дээд амжилт тус тус шинэчлэгдлээ. Тухайлбал, 15 минутын "Тооны марафон" төрөлд 1168 цифр байсан Хятадын тамирчны тогтоосон дэлхийн дээд амжилтыг ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн 1260 цифр болгон шинэчиллээ.

Энэ жилийн улсын аваргын “Бага нас”-ны ангилалд 2020 оны Улсын аварга Д.Хүслэн (2580 оноо), “Өсвөр”-ийн ангилалд Азийн Мастер Ш.Наранбат (5464 оноо), “Насанд хүрэгчид”- ийн ангилалд ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн (7322 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртжээ.

Хаха 38 83 Таалагдсан 5 Гунигтай 6 Нүдний булай 15 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 25