Б.Ариун-Уянга


Зэвсэгт хүчний ажлын хэсэг зүүн бүсийн аймгуудад ажиллаж байна

hi

Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудыг орчин үеийн стандартын  шаардлага хангасан хэв маяг, инженерийн шийдэл бүхий жишиг “Цэргийн хотхон” болгох төсөл шат дараатайгаар хэрэгжиж байгаа билээ. Уг төсөлтэй уялдуулан Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч оны 10 дугаар сард баруун бүсийн аймгуудад байрлах Зэвсэгт хүчний анги, салбаруудтай танилцаж тэдгээрт тулгамдаж буй асуудлуудыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж ажилласан.  

Тэгвэл дээрх ажлын хэсэг энэ сарын 8-14-ний өдрүүдэд зүүн бүсийн аймгуудад байрлах Зэвсэгт хүчний анги, салбаруудад ажиллаж тэдгээрийн үйл ажиллагаа, офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын ахуйн нөхцөл байдал, нийгмийн хамгаалал, хугацаат цэргийн алба хаагчдын амьдрах орчин болон барилга байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудалтай танилцаж байна. Ажлын хэсэг өчигдөр ард түмнийхээ дунд “Төрийн торгон сүргийн анги” хэмээн нэрлэгдсэн Зэвсэгт хүчний 232 дугаар ангид ажилласан бөгөөд тус ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоож ажлын хэсгийг угтан авч ангийнхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийлээ. Үүний дараа ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус ангийн барилга байгууламж, орчин нөхцөл, хугацаат цэргийн алба хаагчдын сургалт бэлтгэлийн явц, дотоод нөөц боломждоо тулгуурлан хийж бүтээсэн ажлууд, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа.

Энэ үеэр тус ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоож ангийн үндсэн үүргийн нэг болох Улаанбаатар цэргийн хүрээний ангиудыг эрүүл мах, махан бүтээгдэхүүнээр хангахад мах боловсруулах стандарт бүхий камбениат, спорт заалтай болох зайлшгүй шаардлагатай байгаагаа хэлсэн юм. Харин ажлын хэсгийнхэн эдгээр болон бусад тулгамдсан асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхөө онцоллоо. Мөн ажлын хэсэг Зэвсэгт хүчний 327 дугаар ангид ажиллалаа.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0