Д.Жамъяндагва


Дүрслэх урлагийн музей алтан сан хөмрөгтөө хадгалагдаж байсан бүтээлээсээ дэлгэлээ

hi

Соёлын бүтээлч сарын хүрээнд өнөөдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей алтан сан хөмрөгтөө хадгалагдаж байсан 19 бүтээлийг дэлгэн толилууллаа.

Эдгээр нь Их Хүрээний урчуудын ур хийцийн гайхамшгийг мэдрүүлэх зээгт наамлан бүтээлүүд бөгөөд Хангагч эрдэнэ буюу 10 хангал бурханд зориулан бүтээдэг “Ганзай”, Бурханы шашны шар малгайтын урсгалыг үндэслэгч “Богд лам Зонхов”-ын хөрөг дүр, усан цэнхэр өнгийн торгон дэвсгэр дээр бурханы орныг дүрслээд дээр нь 3316 ширхэг сувд, 297 ширхэг шүрээр чимэглэсэн “Гүнрэгийн хот мандал” зэрэг хосгүй үнэт бүтээлүүд юм.

 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0