Б.Ариун-Уянга


БЗД-ийн хэмжээнд 2615 ширхэг гэрэлтүүлэг шинээр ашиглалтад оруулжээ

hi

Улс, нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сан, төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшил, орон сууц, гэр хорооллын гудамж, зам талбайд 2615 ширхэг гэрэлтүүлэг шинээр ашиглалтад орууллаа.

Тодруулбал энэ онд 4338 ширхэг гэрэлтүүлэг угсралтын ажил хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 15 хороодын өмнө нь гэрэлтүүлэггүй, гэмт хэргийн гаралт ихсэх эрсдэл бүхий хэсгүүдэд 2615 гэрэлтүүлгийг хийж ашиглалтад орууллаа.

Баянзүрх дүүргийн хэмжээнд цаашдаа 2021-2024 оны хооронд гэмт хэргийн гаралт ихтэй харанхуй гудамжуудыг шат дараатай гэрэлтүүлгээр хангаж ажиллана.

Энэ хүрээнд дүүргийн удирдлагууд 2024 он хүртэл нийт 10000 гаруй гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, улс нийслэл, дүүргийн төсөвт суулгах, саналаа хүргүүлэн ажиллаж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0