Д.Жамъяндагва


Д.Сумъяабазар: Буруу рультэй машин явуулахыг зогсооход хугацаа хэрэгтэй

hi

Дотоодын хөрөнгө оруулагчдыг нийслэл хотын хөгжилд анхаарал хандуулахыг уриалсан "Улаанбаатар хот:Хөгжлийн чиг хандлага" сэдэвтэй уулзалт өнөөдөр Шангрилла зочид буудалд болж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үг хэллээ.

Д.Сумъяабазар: "Улаанбаатар хот, хөгжлийн чиг хандлага" төслийг танилцуулах уулзалт болж байна. Энэ үеэр Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Улаанбаатар хотыг 2040 он гэхэд 1738 км замыг шинээр тавьж, 9 нүхэн гарц шинээр байгуулсан байхаар ерөнхий төлөвлөгөөнд тусгасан.

Нийтийн тээвэрт багтаамж ихтэй шинэ тээврийг нэвтрүүлнэ. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэлд эрх зүйн шинэ дүрэм үйлчилнэ. Гүүрэн байгууламжийн хурдан галт тэрэгний ТЭЗҮ-г бэлдэж байна. Осол гарах үед хамгийн аюултай газар нь нийслэл. Иймээс орц гарцуудыг сайжруулна.

LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөл дээр бүх хүчээрээ орно. Гэр хорооллын дундуур хурдны зам барина. Дэд төвүүдийг хурдны замаар холбоно. Нийтийн тээврийн сонголттой болгож, цахилгаан дугуй нэвтрүүлнэ.

Мөн Монгол улс жилдээ 90 гаруй мянган тээврийн хэрэгсэл гадны улс орнуудаас худалдаж авдаг. Үүнээс 70 гаруй мянга нь нийслэлд орж ирдэг. Жил бүр 70 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдээд байвал түгжрэл хэзээ ч багасахгүй. Тиймээс 2022 онд хилээр орж ирэх автомашинуудыг хязгаарлах ёстой. Мөн тодорхой хугацааны дараа буруу рультэй машиныг Улаанбаатар хотод явуулахыг зогсоох ёстой. Хөдөө орон нутаг, бусад хотуудад явуулж болно. 

Хаха 2 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5