Цахим орчинд нэгэн ээж бага насны хүүхдээ хичээлээ муу, буруу хийлээ гэж зодож, хараалын үгээр харааж байгаа бичлэг нийтлэгдсэнийг шалгахад 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 15:00 цагт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ... тоотод оршин суух иргэн С нь өөрийн нөхөр С-тэй гэртээ хоорондоо маргалдаж, бие биенийгээ хэл амаар доромжлон эхнэр С нь уурандаа хичээл хийж байсан 6 настай хүүгээ үсэг бичиж чадахгүй байна гэх шалтгаанаар “тэжээлийн доройтолтой, пизда” гэх зэргээр доромжлон нуруун тус газар нь 2 удаа гараар, 1 удаа бүсээр ороолгож цохисон нөхцөл байдал гэр бүлийн гишүүдийн мэдүүлэг, цахим орчинд цацагдсан бичлэгээр тогтоогдсон.
Цагдаагийн байгууллагаас С-ийн гаргасан үйлдэлд хариуцлага тооцох, хүүхдэд учирсан гэмтлийг тогтоох чиглэлээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.