М. Учрал


Өсвөр насны охид согтууруулах ундаа хундаганд хийн тойруулан амсаж үзсэн болох нь тогтоогджээ

hi

Цахим орчинд дунд ангийн эмэгтэй хүүхдүүд архи ууж байгаа тухай бичлэг нийтлэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгахад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн ерөнхий боловсролын ... сургуулийн 6 дугаар ангийн 5 сурагч нэгнийдээ хамт байх үедээ гэрийн гал тогооны өрөөнд байсан 0.75 гр-ын “Хараа” нэртэй тал шил архинаас хундаганд хийн тойруулан амсаж үзсэн болох нь тогтоогдсон.

Тухайн үед сурагч Х нь гар утсаараа бичлэг хийснийг найзууд руугаа түгээн, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цаг 54 минутанд “Охидын өрөө” цахим хуудсанд нийтлэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалган тогтоон, устгуулах арга хэмжээ авсан. Цаашид хүүхдүүдийг сургууль завсардах, үе тэнгийн дарамт шахалтад орох, сэтгэл санааны хямралд өртөх эрсдэл байгааг сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багшид анхааруулж, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтыг сайжруулах, хамтарсан багаар ажиллаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгүүлэх арга хэмжээнд хамруулж байна.

Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар хамтран ажиллаж байна.

Хаха 2 2 Таалагдсан 1 Гунигтай 7 Нүдний булай 15 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0