Д.Жамъяндагва


Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс орон сууцны урьдчилгааг 20 хувь болгож бууруулна

hi

Барилга, хот байгуулалтын сайдын 14 хоног дутамд хийдэг ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдааныг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн удирдан явуулжээ.

Хуралдааны үеэр БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газар ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох зөвшилцлийг хийж, журманд өөрчлөлт оруулж, 2022 оны эхнээс хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан талаарх мэдээллийг өглөө.

Тодруулбал 1-р сарын 1-ний өдрөөс эхлээд иргэд урьдчилгаа 20 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдах нөхцөл бүрдэнэ. Жишээлэхэд: 100 сая төгрөгийн орон сууцыг авахдаа иргэд 20 хувь болох 20 сая төгрөгөө бүрдүүлээд 10 хувь дээрээ зээлийн батлан даалтын сангаас 10 хувийн баталгаа гаргуулж, үлдсэн 80 сая төгрөгөө ипотекийн зээлд хамрагдаж төлөх боломжтой болж байгаа юм. Дээрх асуудлаас гадна Барилгын салбарын аж ахуй нэгжийн тооллогод хамрагдалт 98 хувьтай, албан хаагчдын вакцинд хамрагдалт 70 орчим хувьтай, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн ажил 43 хувьтай, Өмнөговь аймгийн гурван сумын ерөнхий төлөвлөгөөг батлуулсан, “Солонго” 1,2 хорооллын ажил удааширч байгаа зэрэг асуудлуудаар газар нэгжийн удирдлагууд мэдээлэл өглөө. Харин ирэх 14 хоногийн хугацаанд оны эхнээс хэрэгжих орон сууцны урьдчилгаа 20 хувийн асуудлыг эцэслэж, хэрэгжих нөхцлийг сайтар хангах, “Солонго” 1,2- р хорооллын ажлыг Солонгосын талтай уулзаж түргэвчлүүлэх,

Хөрөнгө оруулалтын тендэрийн шатанд байгаа болон гэрээ байгуулах шатны ажлуудыг идэвхижүүлэх, ирэх оны ажлын төлөвлөгөөгөө гаргаж, 12-р сарын 15 ны дотор яамны нэгж, харьяа газрууд оны эцсийн тайлангаа гаргаж өгөх, ирэх оны ажлуудыг эзэнжүүлж, өмч, хөрөнгө хүлээлцэж өгөх ажлуудыг яаравчлах үүрэг даалгаварыг  газар хэлтсийн удирдлагуудад өглөө.

Хаха 16 11 Таалагдсан 5 Гунигтай 19 Нүдний булай 24 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 12