Д.Жамъяндагва


Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд ямар ч нэмэлт хэрэглэхээргүй байгалиасаа өгөгдөлтэй хүн

hi

Улсын арслан Э.Оюунболдоос дахин допинг илэрсэн тул МҮБХ-ны Цэцдийн зөвлөлөөс барилдах эрхийг нь найман жилээр xacaaд байгаа билээ. Тэгвэл түүний барилдах эрхийг хассантай холбогдуулан түүний багш УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийгмийн сүлжээндээ байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Монголын нийгэм бусад олон хүчин зүйл нөлөөлж байна. Зарим талаар эвдэж байна. Э.Оюунболдод оногдуулан до пи.нгийн ши.йт.гэлт.эй холбоотой мэдээллийг хэвлэлээс авсан. МҮБХ-ны Цэцдийн зөвлөлд 67 гишүүн байдаг. Цэцдийн зөвлөлийн хуралдаанаараа Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулсан. Д.о.пи.нгтой хатуу тэмцэх заалт оруулсан. Д.оп.инг давтан хэрэглэсэн бол НАЙМАН жилээр барилдах эрхийг нь ха.с.ах.аар дүрмэндээ оруулсан гэдгийг дуулсан. Гэхдээ үүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Биеийн тамир спортын тухай хууль, Баяр наадмын тухай хууль бусад хуулиудад нийцүүлж авч үзэх шаардлагатай байх гэж бодож байна. Хууль зүйн шинжлэх ухааны талаас я. л ши.йтгэл.ийг давхардуулан оногдуулж болохгүй гэх зарчим бий.

 

Үүнийг анхаарч үзэх байх. Э.Оюунболд Улсын баяр наадамд түрүүлсэн жил д.оп.инг илэрсэн гээд тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм журам хуулийн дагуу барилдах эрхийг нь хасаж, цолыг нь хураасан. Үүний дараа дахин допинг илэрсэн. Үүнд зохих ш.и.тгэл оногдуулсан нь мэдээжийн асуудал. Гэхдээ өмнө нь гаргасан зөрчилд ш.ийт.гэл оногдуулсан бол дахин шийтгэл оногдуулах нь хэр зохимжтой юм бол. Үүнийг анхаарч үзэх байх. Багшийн хувьд өөрийн хүүхдээс ялгаагүй сэтгэл дотроо өмөлздөг. Баяр наадамд түрүүлсний дараа “допинг илэрлээ” гэхэд үнэхээр дотор харанхуйлсан, маш хүнд цохилтод орсон. Би багшийн хувьд Э.Оюунболдыг байгалиасаа заяагдсан өгөгдөл, бяр хүч, барилдааны мэдрэмжтэй, хэнээс ч гуйхааргүй ямар ч нэмэлт хэрэглэхээргүй хүн гэж ойлгодог. Холбоо холбогдох байгууллагууд хуулийн дагуу шийдэж анхаарах байх” гэлээ

Э.Оюунболдын дoпингийн шинжилгээний хариуд "Неотон, Панангин" хоёр илэрсэн.

Хаха 37 12 Таалагдсан 16 Гунигтай 34 Нүдний булай 67 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 75