Д.Жамъяндагва


Амиа алдсан алба хаагчийн эхнэр: Тогонд цохиулахаас 13 минутын "Одоо харилаа" гэж байсан

hi

Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар өөд болсон асуудлаар түүний гэргий мэдээлэл хийж байна. Тодруулбал, НОБГ-ын алба хаагч агсны эхнэр онцгой байдлын алба хаагч нөхрийнхөө амь эрсэдсэн асуудлаар тодруулга өглөө. Түүний нөхөр арванхоёрдугаар сарын 3-ны өдөр ээлжнээсээ буугаад харих ёстой байтал дарга нар нь түүнийг зараалд явуулсан байна. Үүнээс болж осол гарч, тухайн алба хаагч тогонд цохиулж амиа алджээ.

Алба хаагч агсны эхнэр хэлэхдээ “Хурган дарга нарын зараалд явж, ажлын бус цагаараа нөхөр минь өөд болсон. Энэ асуудалд удирдлагууд нь 100 хувь буруутай. Би өнгөрсөн Баасан гаригт камерын бичлэг үзсэн. Бичлэгээс харахад аюулгүй байдал алдагдаж, нөхөр минь тогонд цохиулж нас барсан. Дарга нарын зараалд явж, жолооч нь миний нөхрийг үгүй хийсэн. 24 цагийн жижүүрийн ажлаасаа буугаад харих гэж байхад нь Улиастай руу явуулж, самбар солих ажил даалгасан.

Тухайн үед мэргэжлийн бус жолоочтой хамт явсан байсан. Шатыг доош буулгах ёстой байтал туршлагагүйн улмаас дээш өргөж, манай нөхөр тогонд хүчтэй цохиулж, газар дээрээ өөд болсон байсан.

Тогонд цохиулахаас 13 минутын өмнө надтай утсаар ярихад "Одоо харилаа" гэж байсан. Гэтэл нөхөр минь өөд болсноос хойш гурван цагийн дараа "Танай нөхөр өөрийн буруугаас болж тогонд цохиулаад нас барлаа" гэж мэдэгдсэн. Тэд "Хөлстэй явж байгаад малгайгаа тайлж, тогтой утсанд хүрсэн" гэж тайлбарлаж байгаа юм. Харин миний үзсэн бичлэгт 100 хувь бусдаас хамааралтай осол байсан. Тиймээс энэ бичлэгийг олон нийтэд танилцуулж, нөхрийн минь нэр хүндийг сэргээхийг шаардаж байна” гэлээ.

Хаха 85 76 Таалагдсан 90 Гунигтай 224 Нүдний булай 430 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 81