Төмөр замын мэргэжлээр 120 залууг сургана

hi

“Нутгийн хишиг” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт орон нутагт дутагдалтай мэргэжилтэнг бэлтгэх заалтуудыг тусгаж өгсөн. Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусаа сургалтын төлбөрийн дэмжлэгтэйгээр сургаж байгаа бөгөөд дахин 120 залуусыг Улаанбаатар төмөр замын Политехник коллежтэй хамтран сургана. Монгол улсын эдийн засагт томоохон нөлөөтэй 2 төмөр замын бүтээн байгуулалт төсөл манай аймагт хэрэгжиж байгаа ийм цагт үр нөлөөгөө өгсөн, залууст бодит дэмжлэг болохуйц үйл ажиллагаа юм. Төмөр замын мэргэжлээр суралцах залуусын төлбөрийг аймаг орон нутгаас хариуцан төлнө. Энэ мэт асуудлыг хэлэлцэж аймгийн удирдлагууд болон холбогдох албаныхан, Улаанбаатар төмөр замын Политехник коллежийн удирдлагууд уулзалт хийлээ. Дашрамд дуулгахад өнөөдөр буюу 12-р сарын 15-ны өдрийн 16:00 цагаас Хэвлэлийн бага хурал хийж, дээрх төсөл хөтөлбөр үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0