М. Учрал


Э.Нандинчимэг: Ж.Одгэрэл гэгч бүсгүйг ахыг маань нас барсан өдөр л харсан, бид танихгүй

hi

Онцгой байдлын газрын алба хаагч осолдсонтой холбоотой талийгаачийн ар гэрээс мэдээлэл хийлээ. /2021.12.15/

Талийгаачийн төрсөн ах Э.Мөнх-Эрдэнэ: "Олон нийтийн сүлжээнд тархсан асуудлаар мэдэгдэл хийхгүй бол үнэхээр болохгүй байна. Учир нь гэр бүлийнхээ нэг хүнийг алдчихаад сэтгэл санаа хүнд байх үед манай гэр бүлийг дайрч давшилж, доромжилсон мэдээлэл гарч байгаад харамсаж байна.

Ж.Одгэрэл гэх эмэгтэй өмнө нь огт бидэнтэй уулзаж байгаагүй. Дүүгээ харамсалтайгаар өнгөрснийг мэдсэн өдөр тэр охиныг харсан. Гэвч тэр эмэгтэй биднийг үнэхээр хэцүү байдалд оруулж байна.

Арванхоёрдугаар сарын 3-ны орой цогцос таниулах үед тэр бүсгүй болон би, нагац ахын хамт орчхоод тойроод л гарсан. Гэвч тэр эмэгтэй маш сайн харсан мэтээр олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацаж байна. Бид уг нь цогцос үзсэн талаар эцэг, эхээсээ нуусан байсан. Харамсалтай нь ээж, аав маань тийм мэдээллээс хүүгээ ямар байдалтай нас барсныг сонсоод гүн шоконд ороод байна.

Тэр эмэгтэйг яагаад ийм юм яриад яваад байгааг үнэхээр ойлгохгүй, гомдолтой байна.

Би цогцос таниулах үед анх удаа уулзсан, миний дүүгийн найз охин гэх тэр эмэгтэйг гэртээ дагуулж очсон юм. Түүнээс хойш биднийг үргэлж буруутгаж, гүтгэн дайрч доромжилж байна. Би тэр эмэгтэйд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулах болно" гэв.

Талийгаачийн төрсөн дүү Э.Нандинчимэг: “Ж.Одгэрэл гэгч бүсгүйг ахыг маань нас барсан өдөр л харсан. Тэрнээс өмнө огт хараагүй байсан бөгөөд ах минь хоёр сарын өмнө л найз бүсгүйтэй болсноо надад утсаар дуулгасан. Уг нь би тэр эмэгтэйг уй гашууг маань хуваалцаж, ижий аавыг минь түшээд суух байх гэж бодсон боловч эсрэгээрээ бидэн рүү дайрсан мэдээллийг олон нийтэд тарааж байгаа нь хүнд цохилт болсон учраас ингэж нийтийн өмнө гарч хэлэхээс өөр аргагүйд хүрлээ.

Тэр эмэгтэй “Төрсөн дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн” гэж ярьсанд залруулга хиймээр байна. Хэзээ ч манай удамд тэгэх хүн байхгүй. Тэр тусмаа буяны ажилтай ийм үед ямар ч хүн тэгэхгүй гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна.

Тэр эмэгтэй манайд орж ирээд буянд нь өгсөн мөнгөө эргүүлж авангуутаа, ахын минь хөргийн хажуу дахь одон медалийг аваад зугтсан. Ингэхэд нь аав минь бараг ухаан алдаж унах шахсан. Бид ахынхаа одон медалиар бахархаад сууж байх ёстой хүмүүс байхад олон нийтэд ийм илт ташаа мэдээлэл тараасанд гомдолтой байна” гэв.

Хаха 22 15 Таалагдсан 22 Гунигтай 71 Нүдний булай 65 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 14