Д.Жамъяндагва


Сайхан мэдээ: Ц.Ариунзаяа "Neon Makeup" төрөлд дэлхийн аварга болжээ

hi

"DIVA" академийг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Ариунзаяа "Neon Makeup" төрөлд дэлхийн аварга болжээ. Тэрбээр мэргэжлээрээ ес дэх жилдээ ажиллаж буй бөгөөд БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр суралцаж төгссөн байна.

Уг тэмцээнд 50 гаруй орны гурван мянга гаруй төлөөлөгч оролцсон байна. Анх 2019 онд олон улсын тэмцээнд хуримын нүүр будалтын төрлөөр оролцож, наймдугаар байрт шалгарч байжээ. Өдгөө тэрбээр олон улсын тэмцээнд шүүгчээр оролцохоор болсон байна.

Ц.Ариунзаяа “Хүн өөрийн зорьсон зорилго мөрөөдөлдөө хүрч болдог юм байна. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай, бүтээлч байх нь амжилтад хөтлөх гүүр болно” хэмээн ярьжээ.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0