Д.Жамъяндагва


Тээвэрчдийн ар гэр суулт зарлана

hi

Цагаан хад боомтоос ачаа тээвэрлэдэг 4000 жолоочийн гэр бүлийнхний төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ. Учир нь Цагаан хад боомтод өчигдрөөс эхлэн цэргийнхнийг дайчилж тээвэрт явуулах болсон. Ингэснээр тээврийн жолоочид ажилгүй хоцроод буй.

Жолоочдын гэр бүлийнхэн хэлэхдээ "Тээврийн жолоочид маань зургаан сарын турш гэртээ ирээгүй. Ээлжээ хүлээж хил дээр байсан. Ийм удаан хүлээсэн байтал ажлыг нь цуцлуулж, цэргийнхнийг урьтууллаа.

Цагаан хадны жолоочид маш хүнд нөхцөлд 21 дүгээр зуунд биш гэмээр амьдарч, тусгаарлагддаг. Тог, ус байдаггүй. Бөмбөлгөөрөө бүх хариуцлагаа үүрдэг. Хилээр ачаа бараа орж ирэхгүй байгаа нь тээврийн жолоочдын буруу биш. Энэ бол Авто тээврийн үндэсний төв болон Боомтын зөвлөлийн буруу. Гэтэл жолочдыг хохироож ажилгүй болгож байна. 

Яг үнэндээ энэ гацалтыг төрийн албан хаагчид хийгээд байгаа. Тэдний ойр тойрны компаниуд, өөрсдийнх нь хамаарал бүхий машинууд байдаг учраас бусад бөмбөлгөө зориудаар хагалаад өөрсдийн хэдэн машинаа дахин дахин хилээр гаргаад байдаг. Дарга нарын ашиг сонирхлын зөрчил явагдаад байна. Гэтэл 2021 оны зургаа, наймдугаар сард очсон ч одоог хүртэл нэг ч удаа хилээр гарч рейс хийгээгүй жолооч нар тэнд байгаа" хэмээн ярилаа. 

Мөн дээр дурдсан асуудлын улмаас тээвэрчдийн гэр бүлийнхэн Шадар сайдад хандахаар болжээ. Тэдний зүгээс Шадар сайд С.Амарсайханыг Цагаан хад боомтод өөрийн биеэр очиж асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байна. Боомтын зөвлөлд хандан бөмбөлөгт орж чадаагүй жолооч нарын судалгааг гаргаж, Цагаан сараас өмнө хилээр гарган цалин орлоготой болох боломжоор хангахыг шаардаж маргааш гэхэд хариу өгөхгүй бол тээвэрчдийн гэр бүлийнхэн ганц хэвийн боов аваад, идээ засаад Сангийн яамны гадна суулт зарлана гэдгийг хэвлэлийн хурлын төгсгөлд хэлсэн юм. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Тээвэрчдийн ар гэр суулт зарлана

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2