Д.Жамъяндагва


Талийгаач Э.Энхбатын хэрэгт С.Гал-Эрдэнийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ

hi

  Олимпын аварга Н.Түвшинбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ багын найз, Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдан шалгагдаж буй.
Тус хэрэгт дахин нэг хүнийг яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байна.

Тодруулбал, Зодоон болох үед Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ нар байсан гэдэг. Мөн тус зодоон С.Гал-Эрдэнийн ажлын өрөөнд болсон байз болзошгүй учир Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийг мөн яллагдагчаар татахаар болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар  “С.Гал-Эрдэнийг зодоон болж байгааг мэдсээр байж хаалгаа цоожилсон. Зодооныг салгаагүй бөгөөд иргэний үүргээ гүйцэтгээгүй” гэх шалтгаанаар шалгаж, яллагдагчаар татах саналыг мөрдөн байцаагч нь прокурорт хүргүүлсэн” гэлээ.

Хаха 14 3 Таалагдсан 13 Гунигтай 18 Нүдний булай 57 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 27