Д.Жамъяндагва


Ж.Чинбүрэн: Цус ойртсон гэрлэлтэд эрүүгийн хариуцлага хүлээлгэе

hi

Өнөөдөр /2022.01.14/ УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудтай холбогдуулж, гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Энэ үеэр “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-тэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Цус ойртолтын асуудал үнэхээр хүнд болсон. Гэхдээ ургийн бичиг хөтлүүлээд л болчих юм уу. Захиргааны арга хэмжээ авдаг тогтолцоо байхгүй юу, энэ тогтоолын төсөлд туссан уу" гэж асуулаа.

Үүнд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Та зөв асуудал хөндлөө. Гадаадын улсад удам доторх гэрлэлтийг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг, хуулийн хариуцлага хүлээлгэдэг жишиг байна. Бид ч ийшээ явах хэрэгтэй байгаа юм" гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 3 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2