Д.Жамъяндагва


М.Оюунчимэг: Зургаагаас дээш хүүхэдтэй өрхөд орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэвэл ялгаварласан асуудал болно

hi

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл нарын 2021 оны тавдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж тогтоолын төсөл батлагдлаа. 

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Ц.Туваан нар ажиллаж байна. Ажлын дэд хэсэгт Эрүүл мэндийн яам, Соёлын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх ухааны академи, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн болон эрдэмтэн, судлаач, эмч нар орж ажиллажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Д.Сарангэрэл, Би гурван зүйлийг давтан яримаар байна. 1-рт, Монгол хүний генийн талаар Батсуурь доктор 40 жил судалсан. Энэ хүн хоёр жилийн өмнө нас барснаас хойш Монголд хүн судлалын асуудал орхигдсон гэхэд болно. Энэ асуудлыг хэрхэн хөгжүүлэх вэ? 2-рт, Тогтоолын төсөл нэлээд их санхүүжилт шаардсан ажил. Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл авъя. 3-рт, Тогтоолын төсөлд орон байртай холбоотой асуудал яригдсан. Үүн дээр нэмэлт мэдээлэл өгнө үү.

 

Ургийн гажгийг молекул генетикийн түвшинд илрүүлэх лаборатори манай улсад байхгүй.

Ж.Чинбүрэн, Хүн судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгж байхгүй байгаа нь үнэн. Монгол Улс энэ чиглэлээр ухарсан гэж болно. Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр тогтоолын төсөлд Засгийн газарт үүрэг чиглэл өгч байгаа. Хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэх үзүүлэх асуудлаар холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоолын төсөлд тусгасан.

Д.Сарангэрэл, Ургийн гажгийг жирэмсний явцад нь илрүүлэхгүйгээс гэр бүлүүдэд маш их асуудал үүсэж байна. Энэ талаар мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсмоор байна. 

ЭМЯ-ны газрын дарга Э.Оюунсүрэн, Эрүүл мэндийн салбарт удамшлын лаборатори бий. Энэ лабораторид ургийн гажгийн 189 төрлөөр хоромосомын түвшинд илрүүлж байгаа. Харин илүү нарийвчлалтай Молекул генетикийн түвшинд илрүүлэх лаборатори манай улсад байхгүй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Энэ тогтоолын төслийг хэлэлцэж эхэлснээр зургаа болон түүнээс олон хүүхэдтэй гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэсэн яриа нийгэмд тархаад байна. Энэ бол буруу ойлголт юм. Гэр бүлүүдийг хүүхдийн тоогоор нь ялгаварласан асуудал болно гэж үзээд энэ асуудлыг төсөлд тусгаагүй. Харин гэр бүлийг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаас нь дэмжих зэрэг заалтуудыг тусгасан гэдгийг тодруулж хэлмээр байна гэлээ. 

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслий баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2