Д.Жамъяндагва


Д.ЖАВЗАНДОРЖ, Н.ОНОН НАР МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛОГДЛОО

hi

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна.

Одоо “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үндэсний зөвлөлийн гишүүд болох Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Н.Онон, Д.Жавзандорж нар нэр дэвшээд байгаа юм.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалт явууллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, МҮОНТ-ийн нэвтрүүлгийн бодлогод жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн нэвтрүүлгийг эфирийн нийт цагийнхаа ядаж 5-10 хувийг зарцуулдаг болбол ямар вэ. Сүүлийн үед зурагтаар хөнгөн хийсвэр, амар хялбараар сайхан амьдарч болох мэт ойлголт төрүүлэхүйц нэвтрүүлэг үргэлж гарч байна. Одоо ажил хийх залуучууд олдохгүй боллоо. Хөдөлмөрийн үр шимийг хүртэхийн ач тус харуулсан нэвтрүүлэг хийх хэрэгтэй. Мөнгөтэй болох амар биш. Энэ чиглэлээр нэвтрүүлгийн бодлогод ямар шинэчлэл хийх вэ?

Н.Онон, Байнгын хорооны хуралдаанаар таны хэлсэн саналуудыг зөв зүйтэй гэж хүлээн зөвшөөрч байна. "Хөдөлмөр эрхлэх залуучууд олдохгүй боллоо" гэсэн үгийг эргэн тойрныхон болон миний өөрийн амьдралд мэдрэгдэж байна. Хэрэв би Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдвол энэ асуудалд анхаарал хандуулна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Хоёр нэр дэвшигчийг дэмжиж байна. Би Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшсэн хоёр хүний анкетийг харж байна. Онон бол хууль эрх зүйн боловсролтой юм байна. Украинд хошин шогийн жүжигчин ерөнхийлөгч хийж байна. Тэгэхээр Н.Онон сайн ажиллах байх. Гаднын орнуудад хар тамхитай холбоотой асуудалд холбогдсон алдартай хүмүүсийг телевизээр гаргадаггүй. Үндэсний телевизээр ийм асуудалд холбогдсон бол гаргахгүй байх талаар ямар бодолтой байна вэ.

Н.Онон, Хар тамхи хэрэглэсэн уран бүтээлчийг телевизээр гаргадаггүй байх хэрэгтэй гэдэг асуудлыг би хэлж мэдэхгүй байна. Энэ талаар судлах хэрэгтэй. Хар тамхи хэрэглэсэн, дараа нь хариуцлага хүлээсэн уран бүтээлч манайханд байдаг л даа. 

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул чөлөөлөх санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив.  

Дараа нь Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0