Д.Жамъяндагва


Х.Нямбаатар: Санамсаргүйгээр 12 ТББ-д шалгалт хийхэд л 5.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрч байна

hi

Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулж байна.

Тус байнгын хороо 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 13 удаа, Дэд хороо нэг удаа, Түр хороо нэг удаа хуралдаж давхардсан тоогоор 349 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Миний бие Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг ахалдаг. Бид 2021 онд "Саарал жагсаалт"-аас гарахдаа олон улсын байгууллагын өмнө хэд хэдэн үүрэг хүлээсэн. Терроризмтой тэмцэхэд төрийн бус байгууллагатай холбоотой стратегийн зөрчил, дутагдал гарч болзошгүй учраас шинэчилсэн найруулга хэлбэрээр оруулж ирсэн.

Тухайлбал санамсаргүй байдлаар 12 төрийн бус байгууллагын санхүүгийн хяналт, шалгалт хийхэд 11-д нь 5.9 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрч, 484.3 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Нийт 27 мянган төрийн бус байгууллагаас санамсаргүйгээр сонгоод санхүүгийн шалгалт оруулахад ийм зөрчил, дутагдал илэрч байна. Тиймээс 1997 онд батлагдсан хууль эрхзүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага байна" хэмээн хэллээ. 

Хаха 3 1 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1