Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар өрийг өрөөр дараад байж болохгүй

hi

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Сангийн сайдын албыг хашиж байх үедээ ХААН Банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео руу нууц захидал бичсэн нь ил болсон. Тус үйл явдлын талаар УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ч.Хүрэлбаатрын тухай:  

“Би Хүрэлбаатарын  нэг сайн юмыг эхлээд хэлчихэе. Хүнийг туйлшруулж муулаад байж хэрэггүй би хүн муулах дургүй. Харин бодитой байдлыг хэлдэг. Би сангийн сайд байхад Хүрэлбаатар төрийн нарийн бичгийн дарга байсан. Би 2004-2005 оныг ярьж байна.  Аль нам нь хамаагүй. Тэгэхэд монгол улсын төсөв ашигтай гарсан. Улсын төсвийг ашигтай гаргаад бид 2 хамтраад явж байсан байхад Ч.Хүрэлбаатар яагаад улсын төсвийг үрэн таран хийгээд байдаг юм бэ гэдгээс л би жаахан дурамчхан байгаа. 500 саяын бондыг 600 саяын бонд болгож өсгөөд 500 сая долларын бондыг төлөх хугацаа болсон шүү дээ. Тэр бонд 2011 онд авсан гэхээр 2016 онд шууд 500 сая доллар төлөх хугацаа нь болсон. Тэгэхэд 600 саяын бонд босгоод 500 саяыг л  хаасан. Тэгээд 600 саяын нэмэлт бонд үлдсэн гэсэн үг. Өр үлдсэн гэсэн үг. Ингээд товчоор хэлэхэд өрийг өр тавиад дараад байгаа. Би нэг удаа Хүрэлбаатарт үнэнээсээ хэлсэн би нэг юм ойлгохгүй юм аа гээд өрийг дараад байхад өр яагаад ихсээд байдаг юм. би ойлгохгүй байна. Миний ухаанд багтахгүй байна. Ингээд баригдсан хүн байхгүй юу” хэмээн хэллээ.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3