Д.Жамъяндагва


МАН-ын цахим санд халдсан гэх Ч.Хүрэлбаатарт хариуцлага тооцохоос айсан Д.Амарбаясгалангийн цаад тооцоо

hi

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр шөнө/2022.03.28/ хуралдаж  намынхаа цахим санд халдаж 740 гаруй удаа цахим халдлага хийсэн нь тогтоогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын асуудлыг хэлэлцжээ.

Энэ сарын 6-нд Увс аймгийн МАН-ын XXXII бага хурал болж намын даргаа сонгосон.  Сонгуульд аймгийн ЗДТГ-ын дарга асан С.Батжаргал ялалт байгуулаад байгаа юм. Гэвч уг сонгууль хууль бус болсон буюу УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын бүлэглэл МАН-ын "Цахим сан"-д халдах замаар сонгуулийн дүнг өөрт ашигтайгаар гаргасан нь батлагдсан байна.

Тодруулбал, 

Увс аймгийн намын даргыг сонгох сонгуулиар Ч.Хүрэлбаатарын бүлэглэл намынхаа “цахим сан”-д нийт 86 удаагийн үйлдлээр 740 гаруй удаа цахим халдлага хийсэн нь тогтоогджээ. Ингэхдээ “цахим сан”-д нэвтрэх эрх бүхий этгээдийн хаягаар орж хэсэг гишүүдийн нэрсийг хасч, удалгүй хэсэг нам бус болон сөрөг намын зэрэг олон хүнийг нэмж, улмаар тэдгээрийг буцааж хассан үйлдлүүдийг хийжээ. Болхи аргаар хийсэн энэхүү халдлагын асуудлыг МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга оноох ёстой хариуцлагыг шударгаар шийд, намруу халдсан хүн намын гишүүн байх нь зохисгүй гэх шийдвэр гаргасан ч Ч.Хүрэлбаатарт бус С.Батжаргал зэрэг Увс аймгийн МАН-ын өөр бусад гишүүдээр туг тахих нь. Учир нь  УИХ-ын сонгууль ойртсон жилүүдэд Сү.Батболдын фракцтай түжин хагарах сонирхол генсект байхгүй тул Ч.Хүрэлбаатарыг авч үлдэх зорилго агуулж байхыг үгүйсгэхгүй.

Ч.Хүрэлбаатар Д.Амарбаясгалангийн өрөөнд орж УУРАА ГАРГАЖЭЭ

Гэмт хүн гэлбэлзэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар намын зарим удирдлагууд, Хяналтын ерөнхий хорооны гишүүдтэй уулзаж, “аймгийн намын асуудлаа бид аймаг дотроо шийдье. Намын гишүүнийхээ нэр төрийг нам нь хамгаалах ёстой, бүү оролц” гэгчлэн гомдоллож, уурлаж бухимдсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Экс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын 785 гишүүнээ шалтгаангүйгээр хасч, намынхаа "Цахим сан"-д халдсан асуудлаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Увс аймгийг зорьж биеэр судалсан бөгөөд удахгүй олон нийтэд уг асуудлыг танилцуулна гэдгээ илэрхийлээд байна.

Ч.Хүрэлбаатарын хувьд УИХ-ын сонгуулиар ЦАРЦАА нүүлгэдэгээрээ

Хаха 4 5 Таалагдсан 3 Гунигтай 8 Нүдний булай 8 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 8