Д.Жамъяндагва


Н.Учрал: Архи, тамхины НӨАТ-ын буцаан олголтыг тэглэх хэрэгтэй

hi

Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны хурал амралтын өдрөөр Найрамдал зусланд болов. "Шинэ үе-шинэ сэргэлт" уриан дор зохион байгуулсан ээлжит бус их хурлаар долоон төрлийн хэлэлцүүлэг болжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах саналаа дурьдсан байна. Тэрээр “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт хоёр хувь. Бидний өдөр тутам хэрэглэдэг сүү, талх, гурил, будаа, мах, шатахуун зэрэг өргөн хэрэглээний бараанд дөрвөн хувь хүртэл нэмэх хуулийн төсөл санаачлахаар төлөвлөж байна. Энэ нь инфляц амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй өнөөгийн нөхцөлд зөв шийдэл гэж харж байна. Нүдээ олоогүй халамжийн оронд иргэдийн өдөр тутмын хэрэглээнд зарцуулсан зардалд ногдох хувийг буцаан олгоно. Харин архи, тамхи зэрэг заавал шаардлагагүй бүтээгдэхүүнд буцаан олголтыг тэглэх нь зүйтэй. Холбооны гишүүдийн зүгээс хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулахад улс төрийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

Энэ санаачилгыг холбооны дэргэдэх Нийгмийн ардчилал академи, бодлогын институт, залуу хуульчдын клубийн тусламжтай гүйцэтгэнэ" гэжээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0