"МОНЭНКО" компанийн Хөшөөтийн уурхайн ажилчид ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ эхэлжээ

hi

Ховд аймгийн Цэцэг суманд байрлах "Хөшөөт"-ийн нүүрсний уурхайн ажилчид өнөөдрийн /2022.04.04/ 16 цагаас эхлэн өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгджээ.

Хөшөөтийн нүүрсний уурхай буюу "МОНЭНКО" компанийн ажилчид цалин нэмэх хүсэлтийг хоёр ч удаа удирдлагууддаа хүргүүлжээ. Энэ удаад ажилчдын хүргүүлсэн саналыг хүлээж аваагүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авч өлсгөлөн зарлаж эхэлнэ хэмээн мэдэгдээд байгаа юм байна.

Уурхайн ажилчид "МОНЭНКО" компанийн удирдлагуудад хүргүүлсэн хүсэлтэндээ "Сүүлийн хоёр жилийн хугацаанд ажилчдын цалинд өөрчлөлт оролгүй өдийг хүрлээ. Өрхийн хэрэглээний зардал өмнөх эоноос 14,6 хуьиар өссөн зэрэг үзүүлжэлтийг авч үзнэ үү" хэмээн бичсэн байна.

 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 3 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3