М. Учрал


Шар өвс шатаахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна

hi

Өнөөдөр 17 цагийн байдлаар нийслэлийн Онцгой байдлын газарт шар өвс шатсан 6 дуудлага ирж, Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн шуурхай үүрэг гүйцэтгэн гал түймрийг унтрааж ажиллалаа.

Тухайлбал 15:44 цагт СХД 25 хороо Одонт 21 гудамж шар өвс шатаж байна гэсэн байна гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах 29 дүгээр ангийн 13 алба хаагч 3 автомашинтай, ГТУА 26-р ангиас 6 алба хаагч 1 автомашинтай хүрэлцэн очиход жалганд хөрсний өвс шатаж 10 айлын хашаа шатаж байсныг 16:41 цагт гал түймрийн тархалтыг зогсоолоо.

Нийслэлийн ногоон бүсэд зорчиж, амьдарч байгаа иргэд хуурайшилтын улиралд салхины хурд ихтэй, ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа энэ үед шар өвс шатаахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

Хаха 0 2 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0