Х.Амгалан


О.Баасанхүү: Улсын дээд шүүх дээр асуудал үүсгэх сонирхолтой нэг хүн байна

hi

Ардчилсан намаас намын тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэн ашиглаж байсан талаар өнөөдөр /2022.05.05/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хууль эрх зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү: 

-Улсын дээд шүүх дээр асуудал үүсгэх сонирхол нэг хүнд байна.  Мэдээж, мөнгөтэй, МАН-тай үгсэн тохирч, зарим нэг сайдуудыг удирдаж явдаг хүнтэй хууль дүрмээр яриад ойлгохгүй байна. Х.Баттулга гэдэг хүн Соёлын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яаманд одоо хүртэл тодорхой хэмжээнд нөлөөлсөн хэвээрээ байгаа. Тэр битгий хэл Хууль зүй, дотоод хэргийн яам тэр байтугай Ерөнхий сайдыг хүртэл тодорхой хэмжээнд хяналтдаа байлгадаг гэж хардаж байна. Сүүлдээ энэ хүн даварч, Улсын дээд шүүхийг айлган сүрдүүлж, дарамтлах, гүтгэх, гутаах, олон нийтийг үймээн самуунд турхирах, ухуулан сурталчлах үйлдэл нь ил болон далд хэлбэрээ явж байна. Бид сүүлийн удаа энэ үйлдлээ зогсоохыг сануулж байна гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0