Ж.Эрхэмбаатар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн даргаар томилогдоно

hi

Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн даргаар томилогдох тухай яриа "чих дэлсэж" эхэлсэн. Үүнийг нь ч баталж тэрбээр өнөөдөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өгчээ. 

Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард эл албан тушаалд тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон. Ж.Эрхэмбаатарын тухайд 2021 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн "Говь" ХК-ийн Хуулийн хэлтсийн захирал, "Легис Партнерс" ХХК-ийн гүйцэтгэх захирал, хуульч, "Монросконсалтинг" ХХК-ийн хуульчаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

Тэрбээр ажлаа өгч буй шалтгаанаа тайлбарлахдаа "2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэн, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн үндэслэн, Монгол Улсын Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлыг өөрийн хүсэлтээр хүлээлгэн өглөө" гэжээ.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 6