Д.Жамъяндагва


Энэ жилдээ багтаж 590 автобусаар парк шинэчлэл хийнэ

hi

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав.

Нийслэлд орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн нийт 19 хуулийн этгээд 134 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Эдгээр компанийн 1240 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг боловч тогтмол 985 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байгаа юм. 2022-2023 онд 856 автобус, троллейбус үйлчилгээнээс хасагдахаар байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 12 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд парк шинэчлэлтийг хэрхэн хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх тооцоо, судалгааг хийж, салбарын санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах зорилготой. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэхэд 1432 тээврийн хэрэгсэл хэрэгтэй гэж үзжээ.

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва энэ жилийн хувьд 590 автобусаар буюу нийтийн тээврийн 60 хувьд парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. 2024 оны эцэс гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавьж ажиллаж байгааг онцоллоо.

 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0