Х.Амгалан


"Эвийн өргөө-Энхийн гүйлт"-2022 гүйлтийн баг тамирчид Говьсүмбэр аймагт ирлээ

hi

Хүн төрөлхтний эв нэгдэл, энх амгалан дэлхийг цогцлоох том зорилго бүхий 140 гаруй орныг хамруулсан, 35 жилийн түүхтэй олон улсын гүйлтийн баг, тамирчид Монгол орныг нар зөв тойрон 21 аймгийн 108 сум, суурин газраар маршрут, хуваарийн дагуу буухиалан манай аймагт хүрэлцэн ирлээ.

Энэхүү гүйлтийн арга хэмжээгээр дамжуулан үндэсний эв, нэгдлийг бэхжүүлж, эх орноо хайрлан хамгаалах үзэл санааг Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хүргэх, ялангуяа бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад сурталчлан таниулж байгаа нь онцлог юм.

“Эвийн өргөө энхийн гүйлт-2022” гүйлтийн багийнханд орон нутгийн удирдлагууд амжилт хүсэж, эв найрамдалтай, бүтээлч, эрүүл, идэвхтэй амьдралын ач тусыг танин мэдэж, үе тэнгийн найз, нөхдөдөө үлгэр дуурайл үзүүлэхийг нийт хүүхдүүддээ уриаллаа.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4